Washingtom WIZARDS-ийн дасгалжуулагч халагдав - 25 January 2012 - Hi ! Кино, Дуу, Тоглоом бүх мэдээллийг таньд... '
Нүүр хуудас » Washingtom WIZARDS-ийн дасгалжуулагч халагдав
Washingtom WIZARDS-ийн дасгалжуулагч халагдав



NBA-ын улирлын эхлэлийг маш муу тавьсан Вашингтон Визардс багийн дасгалжуулагч Флип Сондэрсийг ажлаас нь чөлөөлсөн тухай холбогдох албаны хүн мэдэгдлээ. Одоогийн байдлаар Визардсчууд ердөө 2 хожил, 15 хожигдлыг хүлээгээд байгаа нь энэ шийдвэрийг гаргахад хангалттай шалтгаан болж өгчээ.

Мягмар гарaгийн хэвлэлийн бага хурал дээр Сондэрсийг орлох хүнийг түүний туслах Рэнди Виттмэнээр зарласан бөгөөд юутай ч улирал дуустал Виттмэн багаа удирдах аж.

Энэ тухай багийн ерөнхийлөгч Эрни Гранфильд:
-"Бид багаа хариуцлагагүй тоглолтуудыг хийж байна гэж үзэж байгаа учраас Рэндиг багт шинэ дуу хоолой оруулж, багийн философийг өөрчлөөсэй хэмээн түүнийг багийн дасгалжуулагч болгож байна” хэмээн ярьжээ.

Сондэрсийн хувьд Визардстай байх 2 гаруй жилийн хугацаандаа 51-130 (392) гэсэн муухан амжилтыг үзүүлж, ийнхүү Визардсын 22 дахь дасгалжуулагчийн ажлаасаа бууж байна.

Харин шинэхэн ажлаа хүлээн аваад буй Риттмэн:
-"Багийн залуу тамирчдаас маш их зүйл гарч болохыг бид харсан. Дасгалжуулагчдын багийн хувьд бэлтгэл сургуулилтын талаас багийн тоглолтыг сайжруулах, илүү олон боломжийг талбай дээр үүсгэдэг болгохын тулд дэмжиж ажиллах болно” гэжээ.

Ингэснээр 1990 оны залуу хүү Жон Вол дээр суурилан тоглолтоо хийдэг байсан Визардсын тоглолтын арга барил өөрчлөгдөх үү, өөрчлөгдвөл хэрхэн яаж гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
Íèéòëýñýí: Guest ¯çñýí:406 Ангилал:Урлаг спорт

Нийт сэтгэгдэл: 3
3. Бичсэн: Admin Огноо: Monday
http://share.gogo.mn/52NBFfHTHU37241335189772/����������������.ppt

2. Бичсэн: KingLy Огноо: Thursday
ugasa ene jil WiZarD mASH muu Bgaa

1. Бичсэн: AT_GOD Огноо: Wednesday
dhahah azgui tahia ve ugaasaa halagdah nas n irsen ym vlgui mmm uug n dajgui bsan ymuudaa daaan ch hehe biggrin muu dasgaljuulagch ain hehe

Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Та дараах тоонуудаар манай сайтыг үнэлээрэй.
Үр дүн Нийт саналын тоо: 0

Хамтрагч сайтууд